BMW бүрэн цахилгаан i4 цувралынхаа гурав дахь хувилбар болох eDrive35-ийг худалдаанд гаргасан бөгөөд өмнөх хувилбараасаа үнийн хувьд 8 хувиар бууж ээ

BMW 2030 он гэхэд үйлдвэрлэх машиныхаа 50%-ийг бүрэн цахилгаан болгох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд 2021 оны намраас бүрэн цахилгаан "i4" цувралынхаа эхний хувилбарууд болох "eDrive40" ба "M50"  авсаархан седануудыг худалдаанд гаргасан билээ.

Бага хүчин чадалтай, дан цахилгаан мотортой "EV"-ийн хувьд BMW-ийн "eDrive35" нь хамгийн шинэлэг бөгөөд боломжит сонголт болох нь. Энэхүү машин нь өмнөх 2-р хувилбар eDrive40-өөс хэдэн мянган доллароор хямд үнээр гарч байгаад машин сонирхогчид гайхширалд ороод байна. 

Үйлдвэрлэгчдийн мэдээлснээр, eDrive35 нь i4 болон iX-д суурилуулсан Gen5 eDrive цахилгаан дамжуулах технологитой. Гэсэн хэдий ч 66 кВт.ц хүчтэй 70.2 кВт.ц батарейтай. Энэ нь eDrive35 нь бусад загваруудтай харьцуулахад хурд, хүч багатай гэсэн үг юм.

BMW-ийн мэдээлснээр i4 eDrive35-ийн үйлдвэрлэл энэ оны 4-р улиралд Мюнхенд эхэлж, 2023 оны 1-р улиралд хэрэглэгчдийнхээ гарт хүрч эхлэх төлөвтэй байна.


Өмнөх
Альфардаас хамаагүй том хэмжээ...
Дараах
Аварга том захиалгат дугуйгаар...