BMW 2025 он гэхэд хоёр сая бүтэн цахилгаан автомашин үйлдвэрлэхийг зорьж байна

BMW 2025 онд нээлтээ хийх цоо шинэ ICE болон EV загваруудаа зохион бүтээж эхэлсэн тухайгаа мэдэгдсэн бөгөөд удахгүй тэдгээрийн зарим загварууд танилцуулагдахад бэлэн болоод байна. 
BMW 2025 он гэхэд хоёр сая бүтэн цахилгаан автомашин үйлдвэрлэхийг зорьж байгаа юм бөгөөд Neue Klasse цувралын талаар машин сонирхогчдын дунд маш их шуугиан, цуурхалууд үүсээд байгаа билээ.
 
BMW AG компанийн менежерүүдийн зөвлөлийн дарга Оливер Зипсе саяхан компанийн хагас жилийн тайланг танилцуулсан байна. "Оны эцэс гэхэд BMW 15 батерейгаар ажилладаг цахилгаан машин, цоо шинэ iX5 Hydrogen үйлдвэрлэнэ. EV загваруудад i4 , iX3, iX, i7 зэрэг өмнөх болон одоо байгаа загварууд багтана. 2025 он гэхэд бид нийт хоёр сая цахилгаан машиныг хэрэглэгчдэд хүргэхийг зорьж байна" гэж Zipse хэлэв. Тесла энэхүү зорилтод хүрэхийн тулд ойролцоогоор 12 жил зарцуулсан гэж үзвэл энэ нь нэлээд амбицтай зорилт юм. 
Өмнөх
Тансаг зэрэглэлийн супер машин...
Дараах
Альфардаас хамаагүй том хэмжээ...