Инновацаас төрсөн, технологид суурилсан эдгээр хоёр нэр хүндтэй компанийн түүх ижил төстэй замыг туулж амжилтад хүрсэн. Талбай дээр ч бай, зам дээр ч бай, "APL" болон "McLaren" нар амжилтаа шинэ түвшинд гаргахаар энэ удаад хамтран шинэхэн төслийг эхлүүллээ хэмээн 2 компанийн удирдлагууд хэлжээ.
Тансаг зэрэглэлийн супер машин үйлдвэрлэгч "McLaren Automotive" болон өндөр үзүүлэлттэй спортын гутлын брэнд "APL" нар нэгдэж шинэ төрлийн пүүзний цувралыг бий болгохоор зэхэж байна
Тэгвэл энэхүү цувралын эхлэл болгож McLaren-ийн гайхалтай супер машины загвараас санаа аван, McLaren HySpeed™ нэрээр 5-н төрлийн тод өнгийн сонголттой, цоо шинэ хэлбэр дүрс бүхий загварлаг хэр нь хөлд эвтэйхэн гүйлтийн пүүзийг цөөн тоогоор бүтээсэн юм.
Энэхүү пүүз Цагаан/McLaren Orange, White/Black/Ombre, Rose Dust/Creme, Energy/Metallic Silver, мөн McLaren Orange гэсэн сонголттойгоор хүйс хамаарахгүй бүх хүмүүст зориулагдан бүх төрлийн размераар үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд $450 ам.доллароор худалдаалагдаж байна.