Онгоцны бизнес ангиллын суудал суурилуулсан Хятад кроссовер

Хятадын Чиндао хотын Exeed үйлдвэрт шинэ AtlantiX кроссоверын нээлт болсон бөгөөд энэхүү машин үзэмжээрээ TXL болон VX машинуудаас санаа авч илүү загварлаг болгосон гэж хэлэхэд хилсдэхгүй. Машин SUISIDE DOOR буюу хойшоо дэлгэгддэг хаалгатай бөгөөд гадна засал яг одоо таны харж байгаагаас огт өөрчлөгдөхгүй бол дотоод эд ангид шинэчлэл хийж магадгүй гэсэн байна. Машины салон нь цагаан өнгөтэй, дөрвөн хүний ​​суудалтай. Энэхүү машины сандал нь маш ер бусын загвартай. Онгоцны бизнес ангиллын суудлаас санаа аван бүтээсэн бөгөөд жолооч болон зорчигчдод дээд зэргийн тав тухыг мэдрүүлэх гэнэ.
Хянах самбар 24.6 инч бөгөөд энэхүү дэлгэц нь хяналтын самбар болон мультимедиа системийн үүргийг давхар гүйцэтгэнэ. Гэсэн хэдий ч хэрэглэгч захиалга өгөхдөө энэхүү 24.6 инчийн дэлгэцийн оронд тус бүр нь 12.3 инч диагональ бүхий хоёр тусдаа дэлгэц захиалах боломжтой. Мультимедиагийн хувьд 5G сүлжээнд холбогдох функцийг амлаж байна.
Загварын техникийн шинж чанаруудын талаарх мэдээлэл одоогоор тодорхой болоогүй байгаа бөгөөд 2.0 литрийн турбо(хамгийн их эргэлт нь 400 Нм) болон найман шатлалт автомат хөдөлгүүртэй бөгөөд урд болон бүх дугуйгаар хөтлөгчтэй 2 хувилбараас захиалах боломжтой гэнэ.
 
Өмнөх
Онигор нүдтэй хүмүүсийг ялгава...
Дараах
Тансаг зэрэглэлийн супер машин...