Онигор нүдтэй хүмүүсийг ялгаварладаг машины ухаалаг систем

Автомашин үйлдвэрлэгч компаниуд сүүлийн жилүүдэд жолоодлогыг илүү аюулгүй болгох үүднээс жолоочийн хяналтын системийг улам өндөр түвшинд хөгжүүлж байгаа билээ. Энэхүү (DMS) ухаалаг нэмэлт тоногууд жолоочын, жолоо барих үйлдлийг илүү хялбарчилдаг хэдий ч туслахаас илүү саад болдог тохиолдолууд ч байдаг байна. 

Саяхан Хятадын цахим орчинд, тодруулбал Weibo дээр ухаалаг тоноглолын үйл ажиллагааны доголдлын талаарх үйлчлүүлэгчдийн гомдол хүчтэй өрнөсөн байна.
Энэхүү (DMS) тоног нь жолооч машин барьж байх явцдаа нойрмоглон нүдээ аних үед машины 
 "ухаалаг" систем нь тээврийн хэрэгслийн хяналтыг хязгаарлах (хагас автопилотыг идэвхгүй болгох) мөн чанга дуутай дохиолол жолоочыг "сэрээх" оролдлого хийдэг байна. Гэвч энэхүү ухаалаг систем нь нарийхан, онигор нүдтэй ази хүмүүсийг унтаж байгаа сэрүүн байгаа аль нь болохыг ялгахгүй байгаа бөгөөд жолоодох явцад хүндрэл учруулж байгаа гэнэ. Ази жолооч хагас автомат жолоодлогыг асаах үед электрон төхөөрөмж нь жолоочийг нойрноос сэрж, анхаарлаа хандуулах шаардлагатай тухай мэдэгдэл, сэрэмжлүүлгээр бөмбөгдөж эхэлдэг байна. 
Өмнөх
100 км тутамд 10 литр бензин з...
Дараах
Онгоцны бизнес ангиллын суудал...