Туршилтыг Mitsubishi Estate компанийн үйл ажиллагаа явуулдаг Чиба мужид байрлах Shisui Premium Outlets худалдааны төвийн зориулалтын зогсоолын бүсэд хийж байгаа бөгөөд Автомашинуудыг Францын Stanley Robotics компанийн үйлдвэрлэсэн "Стан" нэртэй автомат удирдлагатай (AGV) роботууд байрлуулж, ашиглалтын гүйцэтгэлийг шалгаж, хэрэглэгчид сэтгэл ханамжийг үнэлгээ өгөх гэнэ.
Mitsubishi Heavy Industries Ltd(MHI) групп Япон улс даяар автомат зогсоолын систем, бэлэн машин тээвэрлэх автоматжуулсан системийг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү төслийг автомат зогсоолын системийг хөгжүүлж, байршуулах чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Stanley Robotics компанитай хамтран 2021 оны 10-р сараас эхлэн туршилтыг хийж эхлэсэн байна.
Үйлчлүүлэгч байгууламжийн хажууд суурилуулсан буудлын аль нэгэнд машинаа байрлуулах бөгөөд цаг агаарын таагүй үед ч зогсоол хайж, алслагдсан зогсоолоос алхах шаардлагагүй.
AGV робот нь тээврийн хэрэгслийг суурилуулсан буудлаас зориулалтын зогсоол руу автоматаар тээвэрлэнэ. Роботын тусламжтайгаар зогсоол нь хязгаарлагдмал талбайг илүү үр ашигтай ашиглах, зогсоолын багтаамжийг нэмэгдүүлэх боломжийг олгох аж. Тээврийн хэрэгслийг тусгай тусгаарласан зогсоолд хадгалах нь осол, хулгайд өртөхөөс найдвартай сэргийлэх бөгөөд үйлчлүүлэгч ухаалаг утасны аппликейшн ашиглан хүссэн үедээ явах захиалгаа өгөх боломжтой. Захиалга өгөх хугацаа болоход машин автоматаар зогсоол руу зөөгдөнө. Үйлчлүүлэгч тээврийн хэрэгслийнхээ захиалгыг апп-аар баталгаажуулах боломжтой тул хугацаа нэмэх буюу дэлгүүр хэсэх, хооллох гэх мэт үйлдлийг үргэлжлүүлэх боломжтой. Ингэснээр үйлчлүүлэгчдэд цагийг илүү үр дүнтэй ашиглах боломжийг бий болгож байгаа аж