Таны аль ч хэрэгцээнд зориулан бүтээгдсэн 4 өөр төрлийн загвараар 2023 онд худалдаанд гарах Toyota Crown-ийг та бүхэндээ танилцуулж байна.

1955 оноос хойш үйлдвэрлэгдэн шинэчлэгдэж буй уг загвар 2023 онд шинэ үеийн загвараа гаргахаар болоод байгаа ба 4 өөр төрлийн загвараар худалдаанд гаргахаа зарлалаа. Бүх загвар 4 дугуй хөтлөгчтэй байх ба хөдөлгүүрийн хувьд 2.4 литрийн 4 цилиндртэй 340 морины хүчтэй 236 морины хүчтэй гэсэн хөдөлгүүрийн сонголтуудтай аж. 6 шатлалт хурдны хайрцагтай байх аж. Шинэ Crown-ийг дэлхийн 40 орны зах зээлд гаргах ба жилд 200,000 ширхгийг борлуулахаар төлөвлөсөн байна. Хамгийн хямд хувилбарынх нь Японд зарагдах үнэ 4.35 сая иен ($31,400) байх ажээ.
Өмнөх
Дэлхийн цахилгаан автомашин үй...
Дараах
Mitsubishi Heavy Industries Lt...