Tesla компани сүүлийн жилүүдэд цахилгаан машины борлуулалтаараа дэлхийд тэргүүлж байсан юм. Энэ оны эхний хагасад Tesla компани 564.000 ширхэг машин борлуулаад байгаа ба Хятадын цахилгаан машины компани BYD 641.000 ширхэг машин худалдаалаад байгаа юм. Tesla компанийн хувьцаа 3 хувиар унаад байгаа ба 40 хувь хүртэл унах эрсдэлтэй гэсэн тооцоолол байгаа аж.