Хятадын SAIC Hongyan компани саяхан шинэ өндөр технологийн автомат жолоодлоготой хүнд даацын ухаалаг ачааны машиныг танилцууллаа.

Тухайн шинэ загварын ачааны машин нь өмнөх загаруудтайгаа төстэй болсон боловч систем технологийн хувьд шинэчлэл хийгдэж чаджээ. 5G холбооны систем, хиймэл оюун ухаан, L4 түвшний бие даасан жолоодлого болон бусад технологиуд багтжээ. Эдгээр технологийн тусламжтайгаар самбар дээрх компьютероор орон зайн гурван хэмжээст дүрсийг үүсгэн эргэн тойрноо хянах боломжтой аж.  Мөн уг машинд миллиметрийн толиор суурилуулсан ба урагш мөргөлдөхөөс сэрэмжлүүлдэг ажээ. Мөн ACC дасан зохицох аяллын удирдлага, AEBS яаралтай тоормосны системтэй аж. Машины дээвэр дээр Lidar, GPS хүлээн авагч суурилуулсан бөгөөд уламжлалт арыг харах толинуудыг электрон толиор сольсон байна.Машины дотоод засал нь ч маш сонирхолтой. Цахим арын толины системийн LCD мониторууд нь А багана дээр суурилагдсан. Жолооны хүрд байхгүй мэт харагдах боловч жолооны хүрд дэлгэцийн дээр байрлах аж. L4 түвшний бие даасан жолоодлогын технологитой байх ба жолооч шилжүүлэн өөрөө удирдан жолоодох боломжтой юм. Хөдөлгүүрийн тухайд гэвэл SAIC Power LNG хийн хөдөлгүүр, AMT 12 шатлалт автомат хурдны хайрцгаар тоноглогджээ. Дүгнэж хэлэхэд Hongyan хүнд даацын ачааны машины концепц нь боловсорч гүйцсэн, батлагдсан технологид тулгуурлан бүтээгдсэн бөгөөд  олноор үйлдвэрлэгдэх магадлал өндөр байна гэж дүгнэж болно.
Өмнөх
Suzuki болон SkyDrive компаниу...
Дараах
Mercedes-Benz T-Class гэх шинэ...