Mercedes-Benz T-Class гэх шинэ Van загварын машиныхаа загварыг олон нийтэд ил болголоо.


Mercedes-Benz компани T-Class гэх жижиг Van  загварын машин гаргах болсноо зарлаад байсан билээ. Уг машин  Citan гэх загварынхаа хэсгээс хуулбарлан бүтээгдэж байгаа бөгөөд автомат болон механик хурдны хайрцгийн сонголттойгоор худалдаанд гарах юм. 2 эгнээ суудалтай байх бөгөөд арын хэсэгт маш том ачаа тээвэрлэх зайтай байх аж. Хөдөлгүүрийн хувьд 1.5 литрийн 94 морины хүчтэй эсвэл 1.3 литрийн 101 морины хүчтэй бензин хөдөлгүүртэй байх аж. Нэмэлт тоноглолгүй энгийн загварын үнэ нь 28000 доллароос эхлэх юм.
Өмнөх
Хятадын SAIC Hongyan компани с...
Дараах
Mercedes-Benz компанийн шинэ з...