Автомашины түгжрэлээс үүдэн маш олон компани нисдэг машин зохион бүтээхийг эрмэлзэж байгаа билээ. Suzuki болон SkyDrive компаниуд хамтран SkyDrive SD-03 гэх цахилгаан нисдэг машиныхаа төслийг 2018 онд эхлүүлж байсан ба одоо хөгжүүлэлтийнхээ шатанд явж байгаа аж. 2023 онд уг цахилгаан нисдэг машиныхаа туршилтуудыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа ба үүний тулд бусад технологийн хөгжүүлэлт гэх зэрэг зүйлүүдээ хурдасгах шаардлагатай байгаа ажээ. Энэ оны 1 сард Америкийн нэгдсэн улсын Лас Вегас хотод болсон Consumer Electronics шоу дээр эхний байдлын загвараа танилцуулсан ба 2025 онд гэхэд Японд уг машиныг худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа ажээ. 1 хүн зорьчих боломжтой уг нисдэг машин нь 40-50 км/ц хүртэл хурдлах чадамжтай ба 400кг хүртэлх ачааг даах даацтай юм.