Mercedes компани өнгөрөгч 3 сард AMG моделийнхоо 55 жилийн ойг тохиолдуулан AMG G 63 загвар дээрээ 55 жилийн ойн тусгай загвар гаргах болсноо зарлаж байсан бол энэ удаад AMG A 35, CLA 35 загварууд дээрээ мөн адил 55 жилийн ойн тусгай загвар гаргах болсноо зарлалаа.

Mercedes компани AMG моделийнхоо 55 жилийн ойг нүсэр тэмдэглэх төлөвлөгөөтэй байгаа бололтой. Өнгөрсөн 3 сард AMG G 63 загвар дээрээ 55 жилийн ойгоо тохиолдуулан тусгай загвар гаргахаа олон нийтэд зарлаад байсан бол энэ удаа AMG A 35, CLA 35 загварууд  дээрээ 55 жилийн ойн загваруудаа гаргах болсноо зарлалаа. AMG G 63 загвар дээр хийгдэх тусгай тоноглолуудтай ижил байх бөгөөд AMG A 35-ын ард спорт спойлор нэмэгдэх ажээ. Энэ сараас эхлэн 11 сар хүртэл AMG A 35, CLA 35  эзэмшигчид өөрсдийн машиндаа 55 жилийн тусгай тоноглол хийлгэх боломжтой ба тоноглолын үнийн хувьд 13000$ орчим доллароос эхлэх ажээ. 
Өмнөх
Kia компани саяхан загварын ол...
Дараах
Suzuki болон SkyDrive компаниу...