Kia компани саяхан загварын олон нийтэд ил болгоод байсан Kia EV9 машиныхаа үйлдвэрлэлийг 2023 онд эхлүүлэх болсноо зарлалаа.

Kia компани сүүлийн жилүүдэд автомашины салбарт эрс шинэчлэлт хийн хүчтэй өрсөлдөж байгаа билээ. Саяхан Kia EV9 машиныхаа загварыг албан ёсоор олон нийтэд хүргээд байсан ба 2023 онд үйлдвэрлэлээ эхлүүлэн Ёвропын эхний ээлжинд  зах зээлд худалдаанд гаргахаа мэдэгдлээ. Их Британы зах зээлд зориулан тусгай хувилбар гаргаж байгаа ба Америкын зах зээлд гарах эсэх нь тодорхойгүй байгаа ба Kia компани ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байгаа юм. 2021 онд гаргасан Kia EV6 машин нь дэлхийн шилдэг шалгараад байгаа бөгөөд цахилгаан машины салбарт эрс шинэчлэлт хийж чадсан машин болсон билээ. Kia EV9  загвар нь мөн цахилгаан машин бөгөөд бүрэн цэнэгээрээ 500 орчим км туулах чадамжтай аж. Үнийн хувьд өнгө бусад сонголтоосоо хамааран 50,000$-оос эхлэх юм.
Өмнөх
Тоёота компани Их Британийн за...
Дараах
Mercedes компани өнгөрөгч 3 са...