Өчигдөр буюу 4 сарын 21-ны өдөр Тоёота компани эхний ээлжид Их Британийн зах зээлд гаргахаар төлөвлөж байсан GR86 гэх спорт машины урьдчилсан захиалга нээгдсэнээс 40 минутын дотор бүх захиалга дүүрчээ. 235 морины хүчтэй 2.4литрын мотортой автомат. механик хурдны хайрцагтай уг машины үнэ 39000 доллароос эхэлж байгаа ба өнгөний сонголт нэмэлт тоноглолуудаас хамааран үнэ өөрчлөгдөх юм. Тоёота анх танилцуулагдах үед уг загварын үйлдвэрлэгдэх тоог заасан байсан ба энэ оны 7 сараас захиалагчдаа хүрч эхлэх ажээ.