Италийн мотоцикл үйлдвэрлэгч Ducati компани өөрсдийн анхны уралдааны супер цахилгаан мотоциклынхоо туршилтыг өнгөрөгч долоо хоногт амжилттай хийж дуусгалаа. 2023 онд зохиогдох FIM Enel MotoE гэх цахилгаан мотоциклийн дэлхийн аваргад оролцох зорилготой уг мотоциклоо зохион бүтээсэн ба олон олон мотоциклийн компаниуд мөн оролцох зорилготой супер цахилгаан мотоциклууд бүтээж байгаа юм. 160 морины хүчтэй Energica Ego Corsa гэх загвар дээрээ тулгуурлан уг цахилгаан загвараа бүтээсэн ба уг загварыг унадаг жолоодогчдод шинэ гарах цахилгаан загвар тун төстэй байх болно гэж мэдэгджээ. Уг цахилгаан мотоциклын анхны туршилт 2021 оны 12 сард эхэлж байсан юм.