Энэ арваны төгсгөл гэхэд Honda компани 3 төрлийн бүрэн цахилгаан гаргах төлөвлөгөөтэй байгаа ба 2030 он гэхэд цахилгаан автомашины төрлөө өргөжүүлэх төлөвлөгөөний талаар бизнесийн стратегийн танилцуулга хийжээ. Илтгэлийн үеэр шинжээчид хоёр ирээдүйн цахилгаан спорт машины зургуудыг үзүүлсэн бөгөөд компанийн төлөөлөгчид ямар нэгэн техникийн нарийн ширийн зүйлийг дэлгээгүй байна. Honda ирээдүйн цахилгаан машинуудаа зөвхөн спорт машины дүрсийг харж болох хучлагаар бүрхсэн загваруудыг харуулсан юм. Шинэ стратегийн дагуу тус компани 2024 он гэхэд Хойд Америкийн зах зээлд хоёр цахилгаан SUV гаргахаар төлөвлөж байгаа аж. Уг SUV нь Honda брэндийн нэрийн дор General Motors-ын инженерүүдтэй хамтран боловсруулж байгаа Prologue SUV бөгөөд Acurа брэндийн логотой худaлдаанд гарах юм.