2023 онд худалдаанд гарах Lexus брэндийн анхны бүрэн цахилгаан SUV загварын RZ машины загвар албан ёсоор танилцуулагдлаа.

2023 онд худалдаанд Lexus RZ нь тус брэндийн дэлхийн анхны бүрэн цахилгаан SUV байх бөгөөд Toyota bZ4x болон Subaru Solterra-тай адил e-TNGA платформ дээр үйлдвэрлэгдэх ажээ. Эхний ээлжид 2022 оны дундуур Америкийн зах зээлд нээлтээ хийх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Lexus 2030 он гэхэд Хойд Америк, Европ, Хятадад зөвхөн цахилгаан машин зарах төлөвлөгөөтэй байгаа ба 2035 он гэхэд дэлхийн бүх оронд худалдаалах төлөвлөгөөтэй байгаа юм. Тоёота компанийн ерөнхийлөгч Акио Тоёода Японд болсон томоохон хэвлэлийн бага хурлын үеэр RZ 450e-ийн гадна дизайныг танилцуулж, мөн Тоёота болон түүний bZ цахилгаан дэд брэндийн цахилгаанжуулалтын төлөвлөгөө, Lexus-ийн ажиллаж байгаа цахилгааны зарим концепцийн талаар хуваалцжээ. 
Өмнөх
Toyota компани 2023 онд танилц...
Дараах
Honda компани спорт ангиллын б...