2020 онд Toyota Supra-ын ерөнхий инженер Tetsuya Tada хэлэхдээ Supra хэзээ нэгэн цагт механик хурдны хайрцагтайгаар зохион бүтээгдэх болно гэж хэлж байсан ба 2023 онд худалдаанд гарах шинэ загвартаа зориулан цоо шинэ төрлийн механик хурдны хайрцаг зохион бүтээж байгаа ажээ. Хурдны хайрцгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй олон нийтэд ил болгох юм. Одоогийн байдлаар уг загварын 3 албан ёсоор олон нийтэд ил болоод байгаа ба автомат хурдны хайрцагтай загвараасаа ялгагдах арын тод улаан гэрлүүд мөн педалын загварууд ил болжээ. 255 морины хүчтэй 2.0 литрийн л-4 загварын хөдөлгүүр эсвэл 382 морины хүчин чадалтай 3.0 литрийн I-6 гэсэн 2 төрлийн хөдөлгүүрийн сонголттой үйлдвэрлэгдэх ажээ