Өнгөрөгч 3 сарын 28-нд Хятадын Zhejiang Geely Holding группийн инженерүүд Данийн Circle K, Aalborg их сургуулийн мэргэжилтнүүдтэй хамтран метанолоор ажилладаг ачааны машиныг туршиж эхэлжээ.

Geely GIM ачааны машины анхны туршилт нь  Aalborg боомтод эхэлжээ. Уг машин нь 460 морины хүчин чадалтай 13 литрийн багтаамжтай Geely метанол хөдөлгүүртэй (Евро 6) тоноглогдсон. Энэхүү машин нь унтлагын ортой кабин, 7 тоннын урд тэнхлэг, 18 тонн жолооны түлшийг, 510 + 620 литрийн багтаамжтай хоёр ган түлшний сав (хөнгөн цагаан нь метанол хадгалахад тохиромжгүй) WABCO, дискэн тоормосоор тоноглогдсон байна. Байгаль орчны үүднээс авч үзвэл, метанол хөдөлгүүрийн яндан нь дизель түлшнээс 80% бага хортой NOx агуулдаг. Тэгээд бараг тортог ялгаруулдаггүй байна (тоосонцор). Дани улс байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийг түлхүү хөгжүүлэх бодлого баримталж байгаа ба метанол төрлийн түлшийг ашиглахыг илүүд үзэж байгаа юм. Данийн Тээврийн сайд Брамсен Синьхуа агентлагт хэлэхдээ, "Энэ бол зөвхөн нэг улсын тухай биш, бүх дэлхийн ирээдүйн тухай юм.Өнөөдөр Хятад улс дэлхийн хамгийн том метанол үйлдвэрлэгч, хэрэглэгч юм. Geely групп нь 17 жилийн турш  метанол түлшний судалгаа, боловсруулалт, хэрэглээнд идэвхтэй оролцож байна.
Өмнөх
2023 онд танилцуулагдах шинэ B...
Дараах
Хятадын автомашины үйлдвэр Che...