Шинэ загварын BMW 7-Series-ийн салоны зураг олон нийтэд албан бусаар тархсан ба уг шинэ загварын BMW нь арын зорчигчийн хэсэгтээ 8K нягтаршилтай 31 инчийн том дэлгэцтэй байх ажээ. Уг зургаас нийтэд тархсан зургаас харвал толгойны түшлэг бүхий спорт урд суудал, дунд хэсэгт тусдаа 2 суудал, нийлмэл панорама дээвэр гэх зэрэг зүйлс харагдаж байгаа юм. Автомашин сонирхогчдын дунд 32:9 хэмжээтэй уг дэлгэц ихэд сонирхол татаж байгаа ба системийн талаар маш олон таамгууд хөврөөд байгаа юм. Мөн энэхүү седан нь ер бусын хоёр өнгийн дотоод засал чимэглэлтэй, алмаазан хэлбэртэй оёдолтой, арын зорчигчдод зориулсан нэмэлт агаарын сувгийг B баганад байрлуулсан байна.