Хятадын автомашины үйлдвэр Chery энэ жил худалдаанд гарах шинэ загварын D ангиллын седан Arrizo 8-ын албан ёсны зургийг олон нийтэд зарлалаа.

Chery үйлдвэр нь түлхүү уналтад загварын машин хөгжүүлж үйлдвэрлэж ирсэн ба энэ ондоо багтаан  Arrizo 8 гэх седан загварын машинаа худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа юм. Уг компанийн седан загварын машинууд уналтад ороод байсан ба Arrizo 5 Pro, Arrizo 5 Plus, Arrizo GX гэх загварын машинууд үйлдвэрлэж байсан юм. Өнгөрөгч 3 дугаар сард Arrizo 8 машиныхаа дотоод загварыг олон нийтэд ил болгоод байсан бол энэ удаад гадна загвараа олон нийтэд ил болгожээ. Хөдөлгүүрийн хувьд 1.6 литрийн 197 морины хүчин чадалтай T-GDI загварын мотортой үйлдвэрлэгдэх юм. Chery Arrizo 8-ын дэлхийн нээлтийг Бээжингийн авто шоунд хийхээр төлөвлөж байсан ч Хятадад гарсан коронавирусын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшилсон тул Chery шинэ бүтээгдэхүүнээ онлайнаар танилцуулах магадлал өндөр байна.
Өмнөх
Өнгөрөгч 3 сарын 28-нд Хятадын...
Дараах
Хятадын авто машины үйлдвэр Th...