Lexus анхны бүрэн цахилгаан машинаа энэ оны 4 сарын 20-нд танилцуулахаар болсон ба RZ нэртэйгээр үйлдвэрлэх аж. Одоогийн байдлаар машины дотоод загвар олон нийтэд ил болоод байгаа юм. Жолооны хүрдний хувьд тун шинэлэг болсон ба уламжлалт загварыг халан хагас хэлбэртэй олон үйлдэлт удирдлагын товчнуудыг суурилуулж өгсөн загварлаг жолооны хүрдийг суурилуулжээ. Салоны гол хэсэгт мультимедиа системтэй мэдрэгчтэй дэлгэц байх юм. RZ загвар нь Toyota bZ4X болон Subaru Solterra-тай ижил архитектур дээр бүтээгдэх ажээ.