Украйны ерөнхийлөгч Владимир Зеленский импортын автомашиныг гаалийн бүрдүүлэлтэд үнэ төлбөргүй нэвтрүүлэх тухай хуульд гарын үсэг зурав.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрөгч 2022 оны 4-р сарын 5-ны өдөр "Украины Татварын хууль болон цэргийн байдлын үеийн хууль тогтоомжийг илүү боловсронгуй болгох талаар нэмэлт өөрчлөлт оруулан" 7190 тоот хуульд гарын үсэг зурлаа. Энэхүү баримт бичигт дайны үеийн хугацаанд бүх импортын бараа, түүний дотор тээврийн хэрэгслийг импортын татвар, онцгой албан татвар, НӨАТ-аас чөлөөлөхөөр тусгасан.Энэхүү баримт бичигт дайны үеийн хугацаанд бүх импортын бараа, түүний дотор тээврийн хэрэгслийг импортын татвар, онцгой албан татвар, НӨАТ-аас чөлөөлөхөөр тусгасан.Энэхүү баримт бичигт дайны үеийн хугацаанд бүх импортын бараа, түүний дотор тээврийн хэрэгслийг импортын татвар, онцгой албан татвар, НӨАТ-аас чөлөөлөхөөр тусгажээ. Шинэ хуульд тусгаснаар тус улсын бүх иргэд хувийн хэрэгцээнд зориулан гадаадаас автомашин татваргүй оруулж ирэх боломжтой болсон ба шинэ болон хуучин машин хамаарахгүйгээр хуульчилжээ. Гэсэн хэдий ч  автомашины гаалийн бүрдүүлэлтийн зардлаас бүрэн чөлөөлөгдөөгүй ба автомашины үнийн дүнгийн 3-5 хувийг тэтгэврийн санд төлөх юм. Энэ хууль нь дараах тээврийн хэрэгслүүдэд хамаарах юм. Суудлын автомашин, ачааны машин, микро автобус (10 ба түүнээс дээш хүн багтаамжтай), мотоцикл, чиргүүл, хагас чиргүүл. Суудлын автомашин нь Евро-2, ачааны машин, автобус нь Евро-5-аас доошгүй байгаль орчны стандартад нийцсэн байх ёстой ажээ. 
Өмнөх
Хятадын автомашины үйлдвэр YUT...
Дараах
Lexus өөрсдийн анхны 100% цахи...