Зам тээврийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үндэсний стратегийн хүрээнд Хятадын логистикийн компаниуд цахилгаан тээврийн хэрэгсэлтэй болж, зөвхөн хүргэлтийн дунд оврын ачааны машин, автобус төдийгүй хүнд даацын ачааны машиныг ч цахилгаан хөдөлгүүртэй болгож эхлээд байгаа билээ. Yutong group саяхан бүрэн цахилгаан Yutong New Energy шинэ ачааны машиныг танилцууллаа. Ачааны машин нь Yutong TZ400XSYTB59 байнгын соронзон синхрон мотороор тоноглогдсон ба цахилгаан моторын хүч нь 310 кВт, дээд хүч нь 400 кВт буюу ойролцоогоор 540 морины хүчтэй юм. Энэ нь Ningde Times New Energy Technology Co., Ltd компанийн 282 кВт цаг хүчин чадалтай литий төмрийн фосфатын батарейгаар тоноглогдсон ажээ.Энэхүү батарей нь нэг цэнэглэлтээрээ ачаатай үедээ ойролцоогоор 200 км туулах чадамжтай юм. Хурдны хайрцгийн хувьд автомат хурдны хайрцагтай байх юм. Цахилгаан тээврийн хэрэгслийн жин нь 10.9 тонн юм. Ачааны зүтгүүрийн нийт жин нь 37970 кг. Тээврийн хэрэгслийн дээд хурдыг цахимаар хязгаарласан бөгөөд 89 км/цагаас хэтрэхгүй байхаар системчилжээ.