Уг осол нь Японы Хирошима хотод болсон ба хэсэг бүлэг найзууд хурдны зам дээр уг ослыг гаргажээ. Ferrari-гын жолооч Prius машиныг гүйцэж түрүүлэх явцдаа замын голыг мөргөснөөр осол эхэлжээ. Уг осолдсон машин зам дээр бүтэн эргэлдсэнээс ард явсан машинуудаа хаман олон машин осолдох гол шалтгаан болсон юм. Ослын явцад зорчигчид ноцтой гэмтэл аваагүй ба 10 хүн хөнгөн зэргийн бэртэл авсан байна. Eiichiro Kamitani гэх замын цагдаа хэлэхдээ урд өмнө ийм их хэмжээний Ferrari осолдсон байхыг харж байсангүй ослын өртгийг төсөөлөхөд хэцүү байна гэж ярьж байжээ. Осол болох явцад машинууд 120км/ц- 160км/ц хурдалж байсан гэж үзжээ. Осол болох үед цаг агаар хэвийн байсан ба зам хуурай байсан гэж үзжээ. Ослын нийт өртөг 3.8 сая доллар буюу 12 орчим тэрбум төгрөг болсон ба Ferrari, Mercedes, Lamborghini гэсэн загварын нийтдээ 14 машин осолджээ.