Ю.Цэдэнбал даргын төрийн тэргүүн үедээ унаж байсан ''ZiL 114'' лимузинг Франц улсад дуудлага худалдаанд оролцуулахаар болжээ.

20-р зууны үеийн төрийн тэргүүнүүдийн лимузин дуудлага худалдаанд төдийлөн оролцдоггүй, учир нь ийм машинууд музейд тавигдах эсвэл засгийн газарт л харьяалагдах хандлагатай байдаг.
Цөөн тооны машинл  автомашины хорхойтны цуглуулганд үлддэг ба автомашины үзэсгэлэн шоу дээр ил гардаг. Гэсэн хэдий ч 2022 оны Retromobile-ын дуудлага худалдаанд 1967 оны ZiL 114 гэх нэн ховор  лимузинг оролцуулахаар зарлажээ.Завод Имени Лихачева буюу Москва дахь Лихачевын нэрэмжит автомашины үйлдвэрт үйлдвэрлэсэн ZiL 114 нь 1967-1978 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд 1950-иад оны хуучирсан ZiL 111 лимузинүүдээс саваа авч үйлдвэрлэж байжээ. Зургаан хүний суудалтай 114 лимузин нь өмнөх загваруудтай харьцуулахад илүү уламжлалт загвартай болсон ба ашиглахгүй үед хураах боломжтой 2 суудлыг суурилуулж өгчээ. Хөдөлгүүрийн хувьд 7.0 литрийн 300 морины хүчин чадалтай V8 хөдөлгүүртэй ба үйлдвэрлэгдсэн оноосоо хамааран 2-3 шатлалт автомат хурдны хайрцагтай юм. Тухайн үед уг загварын лимузинг засгийн газрын нөлөө бүхий удирдах албан тушаалтнууд унадаг байсан ба ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежнев болон Улс төрийн товчооны бусад гишүүд тэргүүтэй хүмүүс унадаг байжээ. 114 нь 1970-аад оны сүүлээр үйлдвэрлэлээ дуусгавар болсон ч 1970-аад оны сүүлээр 115гэх лимузин гарч иржээ. Мөн 114 загварыг богино суудлын болгон өөрчлөн 117 гэж үйлдвэрлэж байжээ. Уг 117 загвар нь ердөө 50  ширхэг үйлдвэрлэгдсэн ба түргэн тусламжийн зориулалттай хэд хэдэн хувилбар ч мөн гарчээ. Дуудлага худалдаанд оролцох уг лимузинг нь 1967 онд үйлдвэрлэгдэж байсан ба БНМАУ-ын төрийн тэргүүн эзэмшдэг байсан гэсэн мэдээлэл байгаа юм. Уг 114 загварыг 2004 он хүртэл ZiL-ын төрийн тэргүүнүүдийн машины музейд 0001УБ улсын дугаартайгаар хадгалж байжээ. 1952-1974 онд Монгол Улсын сайд, 1974-1984 он хүртэл АИХ-ын Тэргүүлэгчдийн даргын албыг хашиж байсан Ю.Цэдэнбал даргын машин ажээ. Цэдэнбал дарга 1950-иад оны сүүлчээс 1980-аад оны эхэн үе хүртэл Москва руу нүүж эмчлүүлэхээр болсон үе хүртэл төрийн тэргүүнээр ажиллаж байсан ба 1991 оны хавар Москвад таалал төгсжээ. Тухайн үед Улаанбаатарт уг 114 загвар багадаа 2 ширхэг байсан гэсэн таамаг байдаг ба төрийн бусад тэргүүнүүд  ZiS, GAZ, ZiL -ын үйлдвэрлэсэн лимузинг унадаг байжээ. Уг машиныг 2004 онд музейгээс худалдаж авахдаа хэвийн ажиллагаатай байсан гэх боловч хурдны хайрцагт нь ямар нэг асуудал үүсэж, ажиллах боломжгүй болсон байж магадгүй болоод 15 жил болж байгаа аж. Дуудлага худалдаанд орох үнэ нь 46000-68000 доллароос эхлэх төлөвлөгөөтэй байгаа юм. 
Өмнөх
Toyota компани Crown машиныхаа...
Дараах
Дэлхийн хамгийн үнэтэй автомаш...