Toyota компани Crown машиныхаа шинэ үеийн загварыг энэ оны 5 дугаар сард танилцуулахаар зэхэж байна.

Японы автомашины мэдээллийн сайт BestCarWeb -ын мэдээлснээр Toyota компани 2022 оны 5 сард Crown машиныхаа шинэ үеийн загварыг танилцуулахаар болжээ. Crown-ны одоогийн модель нь S220 ба захиалгын хувьд одоо ч захиалах боломжтой ажээ. Хэрвээ уг шинэ загвар худалдаанд гарвал S220 загварынхаа үйлдвэрлэлийг зогсоох ба Toyota компани одоогийн байдлаар уг загварын талаар албан ёсны ямар нэгэн мэдээлэл гаргаагүй байгаа юм. Хөдөлгүүрийн хувьд 2.5 литрийн хайбрид V6 хөдөлгүүртэй байх ба урдаа хөтлөгчтэй байх аж. Мөн үндсэн суудлын загвараас гадна cross-coupe загварын Crown танилцуулагдах магадлалтай байгаа юм. 
1955 онд анхны Crown загвар үйлдвэрлэгдэж байсан ба S220 загвар нь 2018 оноос үйлдвэрлэгдэж байгаа юм. Өөр албан бус сурвалжуудын мэдээлж буйгаар уг шинэ загварын хөгжүүлэлт нь дууссан ба удахгүй танилцуулагдана гэж байгаа аж. 
Өмнөх
Герман улсад авто бензин болон...
Дараах
Ю.Цэдэнбал даргын төрийн тэргү...