Герман улсад авто бензин болон дизель түлшний үнэ түүхэн дээд хэмжээнд хүртлээ өсч ээ

Украйн болон Орос улсын дайны хямралаас үүдэлтэй үр дагавраас үүдэлтэйгээр Герман дахь шатахууны үнэ улам өсөх магадлалтайг ADAC анхааруулсаар байсан нь биелэлээ олсон байна

Герман улсад гуравдугаар сард авто бензин болон дизель түлшний үнэ түүхэндээ анх удаа литр нь 2 еврогийн босго давлаа гэж General German Automobile Club (ADAC) мэдээллэлсэн бөгөөд цаашдаа ч ахин нэмэгдэх магадлалтай хэмээсэн байна

Тус улсад нэг литр авто бензиний дундаж үнэ 2022 оны 03 дугаарын 28-ны өдрийн байдлаар 2.274 ам.доллар (6,678 төг), дизель түлшний үнэ 2.394 ам.доллар (7031 төгрөг)-т хүрээд байгаа бөгөөд он гарснаас хойш тус бүр 25 гаруй хувиар өссөн байна.
Өмнөх
Хятадын технологийн компани Ba...
Дараах
Toyota компани Crown машиныхаа...