Хятадын технологийн компани Baidu өнгрөгч оны 12 сард Хятадын баруун өмнөд хэсэгт орших Чунцин хотод гурван автомат автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ явуулж эхэлжээ

Уг Робо автобус нь 5.9 метрийн урттай ойролцоогоор 40км/ц хүртэл хурдлах чадвартай. Автобуснууд нь нүүр царай таних технологитой бөгөөд зорчигчод IC карт эсвэл Alipay төлбөрийн системээр төлбөр төлөх боломжтой юм.  Baidu компань Гуанжоу, Канжоу зэрэг Хятадын бусад хотуудад автономит автобусыг туршиж байгаа боловч Чунцин хотод албан ёсоор эхлүүлүүлээд байгаа анхны хот юм. Бээжин хотын захиргаа 2021 оны 11 сард Baidu болон Pony.ai гэх хоёр компанид автомат жолоодлоготой таксины үйлчилгээ эрхлэх анхны лицензийг олгосноор Хятадад автономит нийтийн тээврийн үйлчилгээ эрчимжиж байгаа юм.Мөн 2021 оны эхээр  Baidu компани өөрийн анхны 5-р түвшний бүрэн автомат жолоодлоготой автомашинаа тус компанийн жил бүр Бээжинд зохион байгуулдаг олон улсын хурал дээр танилцуулжээ.
Өмнөх
Бид бүхэн Range Rover-ын лимүү...
Дараах
Герман улсад авто бензин болон...