Бид бүхэн Range Rover-ын лимүүзэн, цахилгаан, сумны хамгаалттай мөн 2 хаалгатай загваруудыг төдийлэн хараад байдаггүй ба энэ удаад та бүхэндээ Range Rover-ын хамгийн чамин ховор загваруудыг танилцуулж байна.

Range Rover Chieftain Extreme 
Уг хувилбарыг өнгөрсөн оны хавар  Jensen International Automotive танилцуулсан ба 710 морины хүчин чадалтай юм. Анхны үеийн загвар болох 2 хаалгатай загвар дээр тулгуурлан бүтээсэн бөгөөд биеийн үндсэн хэсгийг хэвээр үлдээж доторх загварыг бүрэн өөрчилсөн байна. LS3 загварын 6.0 литрийн V8 хөдөлгүүртэй ба 6 шатлалт автомат хурдны хайрцагтай юм. Салоны хувьд худалдан авагчийн хүсэлтийн дагуу өөрчлөн хийж өгөх боломжтой ажээ. 
Lunaz компанийн бүтээсэн цахилгаан Range Rover.
2020 оны сүүлчээр ховор загваруудыг цахилгаан машин болгон хувиргах чиглэлээр мэргэшсэн Lunaz компани анхны үеийн Range Rover автомашиныг бүрэн цахилгаан болгон хувиргажээ. Явах эд анги хөдөлгүүр зэрэгт ихээхэн өөрчлөлт орсон ба худалдан авагчид хотод зориулагдсан эсвэл хөдөө газар зориулагдсан гэсэн 2 төрлийн хувилбараас сонгон авах боломжтой юм. Хотод зориулагдсан загвар нь зорчигчдын тав тухыг дээд зэргээр хангасан бол хоёр дахь хувилбар нь  бартаат замд зориулагдсан. Худалдан авагч мөн салоны сонголтыг өөрийн хүслээр хийлгэх боломжтой аж. 
Klassen компанийн бүтээсэн Range Rover
Уг хуяглагдсан лимүүзэн загвар нь 2020 онд Германы Klassen компани бүтээжээ. Тэнхлэг хоорондын зайг 1 метр сунгаж өгсөн ба нийтдээ 6.2 метрийн урттай болжээ. Дээд хэсэг нь илүү өндөр болсон ба  гал унтраах систем, хүчилтөрөгчийн хангамж, Pirelli  дугуй зэргийг нэмж тоноглосон. Дугуйн хий  гарсан ч 80 км замыг туулах чадвартай юм.Хамгаалалтгүй энгийн  лимузин дор хаяж 750,000 еврогийн үнэтэй байдаг бол уг хуяглагдсан лимүүзэн нь 1.2 сая евро хүрэх юм.
Niels van Roij  Adventum Coupe.
Niels van Roij гэх жижиг автомашин тоноглолын газрын бүтээсэн уг загвар нь ердөө 100 ширхэг бүтээгджээ. Уг хувилбар нь 2 хаалгатай ба арын хэсэг урт харагддаг аж. Салоныг мөн л худалдан авагчийн хүсэлтээр хийх боломжтой юм. Хөдөлгүүрийн хувьд 5.0 литрийн турботой V8 хөдөлгүүртэй юм. 525 морины хүчтэй уг машины үнэ нь 270,000 еврогоос эхэлдэг ажээ. 
Range Rover LSE Limousine 
Хэдэн жилийн өмнө Брунейн султан өөрийн дүү хунтайж Жеффридээ захиалж өгсөн өвөрмөц Range Rover лимузин дуудлага худалдаанд оржээ.
Энэхүү машиныг Townley Cross Country Vehicles Ltd компани үйлдвэрлэсэн бөгөөд тухайн үедээ 135,000 фунт стерлингийн үнэтэй байжээ. Их биеийг Rolls-Royce Mason Black өнгөөр ​​будсан ба салоны хувьд улаан арьсаар чимэглэгдсэн бөгөөд Вилтон шалны дэвсгэр дэвсжээ. 
21 жилийн өмнө Майк Тайсон Лу Саварезетэй тулалдахын өмнөх өдөр энэ лимузинээр Глазгоу хотын гудамжаар явж байжээ. 2008 оны 1-р сард уг машин Данийн машин цуглуулагчийн цуглуулгад оржээ. 
Hamann Range Rover Mystere 
Hamann Range Rover Mystere2017 оны хавар Land Rover-ийн ахлах стилист Жерри Макговерн тюнинг студийн ажилд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. 
Тэд одоо байгаа машиныг аваад "түүн дээр бага зэрэг хорлон сүйтгэх эсвэл өөр зүйл хийх" нь хэтэрхий амархан гэж хэлж байжээ. Гэхдээ Hamann студи тюнингийг өөр түвшинд аваачжээ. 80мм өргөн дугуй дээшээ онгойгддог хаалга, гоёлын яндан нүд гялбам ягаан өнгөтэй уг загвар нь 2 төрлийн обудны сонголттой ажээ. Салоны хувьд дахин шинэчлэн хийгдсэн ба толгойны түшлэг дээр Hamann лого, пядалыг  хөнгөн цагаан чимэглэлтэй хийжээ.
Startech Range Rover Pickup 
Hamann-ы бүтээсэн хувилбар нь чамин болсон хэдий ч Startech Pickup хувилбар нь илүү гайхалтай онцгой болж чаджээ.Ар талын харагдах байдлыг T үсэг хэлбэртэй загварлаг шил суурилуулж , дээд хэсэгт спойлер суурилуулсан. Хөдөлгүүрийн хувьд 533 морины хүчин чадалтай V8 мотортой юм. Хийн нумтай уг машин нь энгийн загвараасаа 40мм-ээр намхан ажээ.
Өмнөх
Дэлхий дээр хамгийн урт насалж...
Дараах
Хятадын технологийн компани Ba...