Дэлхий дээр хамгийн урт насалж буй 5 машин.

1. Cugnot Fardier
Анхны загвар нь 1769 онд бүтээгдсэн ба өдгөө 253 насыг зоогложээ. Анх их бууг тулалдааны талбарт чирэх зориулалттай хийгдэж байсан бөгөөд цэргүүд түүнтэй хөл нийлүүлэн алхахын тулд хурдыг цагт гурван миль гэж тохируулсан байна. Хүчин чадлын хувьд 5 тонныг чирэх чадалтай бөгөөд 1 цаг 15 минутын турш тасралтгүй ажиллах хүчин чадалтай юм. 
2. Hancock Omnibus
Hancock Omnibus-ыг Английн зохион бүтээгч Уолтер Хэнкок бүтээсэн бөгөөд дэлхийн хамгийн анхны арилжааны амжилттай болсон уурын хөдөлгүүртэй машин юм. Hancock Omnibus нь Лондон хотоос Пэддингтон хот руу зорчигч тээвэрлэх үүрэгтэй байсан ба 9 ширхэг үйлдвэрлэгдсэн уг ууран хөдөлгүүртэй вагон нь 1832-1834 оны хооронд ойролцоогоор 4000 гаруй зорчигчийг амжилттай тээвэрлэж байжээ. 
3. Grenvile Steam Carriage
1875 онд Нэгдсэн Вант улс уурын тэргээ зохион бүтээж эхэлж байжээ. Тухайн үед ихэнх машиныг гараар үйлдвэрлэдэг байсан ба үнийн хувьд өндөр өртөгтэй бүтдэг байжээ. Гренвилийн сүйх тэрэг нь машин гэхээсээ илүү зүтгүүр шиг харагддаг ч ердөө долоон зорчигч тээвэрлэх боломжтой байжээ. Уг машины хурдыг тогтмол барихын тулд  хөдөлгүүрийн хажууд нэг зорчигч заавал байх ёстой байдаг ба гар аргаар хурдыг тохируулдаг юм.Уг машин нь 2009 он хүртэл ажиллаж байсан гайхалтай чанартай машин болж чаджээ. 
4. La Marquise
1884 онд Де Дион-Боутон ба Трепардо гүн Де Дионд зориулан бүтээсэн  уурын тэрэг юм. Уг уурын тэрэг нь 1887 онд анхны автомашины уралдаанд түрүүлсэн гэдгээрээ алдартай юм. La Marquise нь 2011 оны  Sotheby-ын дуудлага худалдаагаар 4.6 сая доллар хүрч худалдагдаж байсан юм.
5. 1886 Benz Patent-Motorwagen
Уг машин нь анхны бензин хөдөлгүүртэй машин ба 1885 онд үйлдвэрлэгджээ. Хөдөлгүүрийн хувьд 954 куб инчийн 1 цилиндрт хөдөлгүүртэй ба 3 морины хүчтэй юм. Сүүлд шинэчлэн уг машинд карбюратор мөн тоормос нэмжээ. 
Өмнөх
Германы автомашин үйлдвэрлэгч ...
Дараах
Бид бүхэн Range Rover-ын лимүү...