Германы автомашин үйлдвэрлэгч Opel компани 8 морины хүчтэй маш жижиг авсаархан хүргэлтэд зориулсан цахилгаан машин бүтээжээ.

Rocks-e Cargo гэх нэртэй уг машин нь ердөө 400 литрийн багтаамжтай бөгөөд батарей нь 5.5 киловатт-цагийн хүчин чадалтай ажээ. Нэг цэнэглэлтээрээ 75км туулах боломжтой юм. Их хотын түгжрээнд тун тохиромжтой уг машины тойргийн урт  нь ердөө 7.2м ба бүтэн маневрын радиус нь 2.4 метр юм. Хажуугийн зорчигч суудлын оронд ачааны тасалгаа суурилуулсан бөгөөд энэ нь жолоочийн суудлаас хаалтаар тусгаарлажээ. 140кг хүртэлх даацтай бөгөөд 1.2 метр хүртэлх урттай ачаа багтах боломжтой. Эхний ээлжид Герман, Нидерландад худалдаанд гарах ба 2022 оны сүүлээр бусад орнуудад худалдаанд гарах магадлалтай байгаа юм байна.
Өмнөх
Maserati 2022 оны 2 дугаар хаг...
Дараах
Дэлхий дээр хамгийн урт насалж...