Өнгөрөгч 3 сарын 22нд Maserati Grecale SUV загварын машинаа танилцууллаа. Уг машин 2 төрлөөр үйлдвэрлэгдэх ба Maserati Grecale, Maserati Grecale Folgore гэсэн нэртэйгээр үйлдвэрлэгдэх ажээ. Maserati Grecale Folgore нь бүрэн цахилгаан машин ба 2023 онд худалдаанд гарах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Maserati Grecale-ын загварын хувьд 4.85 метрийн урттай 1.98 метрийн өргөнтэй байх ба нүүрний урд хэсэгтээ сараалжин нүүр дээрээ Maserat-гын логогоо зүүсэн байх аж. Машины ард хэсгийн загварын хувьд Maserati 3200 GT-гээсээ санаа авсан ба гайхалтай загварлаг болж чаджээ. Таван хүний суудалтай салон нь цоо шинэ бөгөөд урьд өмнө үйлдвэрлэсэн Maserati-аас илүү дижитал орчинтой болсон ба 12.3 инчийн дижитал хяналтын самбар, 8.8 инчийн мэдрэгчтэй дэлгэц бүхий төв мэдрэгчтэй дэлгэц нь Android Automotive программ хангамжаар тоноглогдсон. Салоны дээд хэсэгт Maserati-гын дижитал цаг суулгажээ. Хөдөлгүүрийн хувьд 296bhp загварын 2.0 литрийн турботой хайбрид бензин хөдөлгүүр байх ажээ. 240 км/ц хүртэл хурдлах боломжтой ба 100км/цагын хурдыг 5.0 секундэд авах чадалтай юм. Гол өрсөлдөх SUV загварын машинууд нь BMW X3, Porsche Macan GTS гэж үзэж байгаа ба үнийн хувьд 65000 орчим доллароор худалдаалагдах ажээ.