Mercedes-Benz, EQS sedan загварын машины туулах чадварыг сайжруулан өндөр болгосон EQS SUV загварынхаа нээлтийг энэ оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хийхээр төлөвлөж байгаа билээ. Тэгвэл Mercedes-Benz-ийн үнэнч фенүүдийн хүлээнтэнд байгаа EQS моделийн анхны SUV загварын цахилгаан машины туршилтын жолоодлогоо амжилттай болж өнгөрлөсөн байна.
Туршилтыг бартаат зам, эгц даваа гэх мэт урьдчилан бэлдсэн зам дээр туршжээ.
Одоогоор Mercedes-Benz компани энэхүү SUV-ийн талаарх нарийн ширийн мэдээллийг хараахан танилцуулаагүй байгаа бөгөөд зөвхөн салоны загварыг олон нийтэд ил болгоод байгаа юм.
Анхны туршилтын жолоодлогоо бартаат зам сонгон туршсан нь автомашин сонирхогчдод ихээхэн сонирхолтой байгаа бөгөөд туулах чадвартай сайтай байх болов уу гэсэн хүлээлт үүсгэсэн юм. Тус загварын цахилгаан моторын хувьд EQS sedan загварынхтайгаа төстэй байх бөгөөд тэнхлэгүүдийн хоорондын зай 126.4 инч, 107.8 кВт.ц батерей суурилуулах юм. Туршилт хийсэн хувилбарын хувьд бүх дугуй хөтлөгчтэй байсан аж. Тун удахгүй 4 сарын 19-нд нээлтээ хийх энэхүү машины илүү дэлгэрэнгүй мэдээллийг бид та бүхэнд цаг алдалгүй хүргэх болноо.