Бид бүхний сайн мэдэх хятадын хүнд даацын ачааны машины үйлдвэр Sinotruck-ын охин компани SITRAK шинэчлэгдсэн SITRAK C9H Luxury ачааны машинаа танилцууллаа.

Бид бүхний сайн мэдэх хятадын хүнд даацын ачааны машины үйлдвэр Sinotruck-ын охин компани SITRAK шинэчлэгдсэн SITRAK C9H  Luxury ачааны машинаа танилцууллаа. SITRAK нь анх 2011 оны 12 сард анхны машин үйлдвэрлэлээ эхэлж байсан ба анхны загвар нь SITRAK T7H гэх ачааны машин байжээ. Уг SITRAK C9H нь автомат хурдны хайрцагтай болсон ба LCD дэлгэцтэй хянах самбартай болжээ.
Доторх салоны хувьд маш том зайтай болсон ба орчин үеийн шинэлэг загварыг шингээж өгчээ. Хөдөлгүүрийн хувьд Sinotruk MC13H.57-61 (евро 6) загварын хөдөлгүүртэй ба 570 хүртэлх морины хүчин чадал гаргах чадалтай юм. Өөрийн жин нь 8.8 тонн ба ачаа чирэх хэмжээ нь 40 тонн юм. Дээд хурд нь 89кмцагаар тогтоогджээ. Уг машины зах зээлд гарах үнийн хувьд 506.900 юань буюу 232.000.000 орчим төгрөгөөр худалдаанд гарах ажээ.
Өмнөх
Mercedes-Benz-ийн үнэнч фенүүд...
Дараах
Итгэмээргүй хэмжээтэй дэлхийн ...