1. Land cruiser 79 XTR250 Project
Австралийн EarthCruisers компани нь аяллын тоног хийдэг компани юм. Уг компани шинхэн төслөөрөө, 202 морины хүчин чадалтай 4.5 литрийн V8 хөдөлгүүртэй Land Cruiser 79 пийкап загвар дээр шинэчлэл хийсэн байна. Машины дотоод зайг томруулан тохижуулсан ба кабины дээд хэсэгт 195x138 см хэмжээтэй ор суурилуулсан байна. Парклах үедээ бүхээгийн дээд хэсгийг дээшээ сунгах боломжтой ба ингэснээр дотоод зайг ихээхэн нэмэгдүүлж чадсан юм. Мөн жижиг хэмжээний плетка суурьлуулсан ба кабины гол хэсгээр гүйдэг ширээг суурьлуулан жижиг хэмжээний гал тогоотой болгожээ. Мөн жижиг дэлгэц байрлуулсан байна. Энэхүү дэлгэц нь 4G сүлжээ, ухрах камертай FinScan мэдрэгчтэй бөгөөд маш олон үзүүлэлтийг хянах боломжтой дэлгэц юм. Мөн уг дэлгэцээрээ бүхээг доторх гэрлүүдээ тохируулан асааж унтраах боломжтой. Үүгээр ч барахгүй 80 литрийн багтаамжтай цэвэр ус шүүгчтэй усны танк, агааржуулах систем суурилуулсанаар амьдрахад тухтай нөхцлийг бүрдүүлж чадсан ба 450 Ah lithium-ion тоногуудтай суурилуулиулан 270W-ын нарны зай хураагуураар цэнэглэдэг ажээ. Мөн гадна талаа марталгүй гайхалтай тоногууд суурилуулсан ба хажуу талдаа эвхэгддэг мах шардаг хавтан гэх мэт жижиг бөгөөд аялахад хэрэгтэй бүхий л тоноглолууд хийгдсэн байна.
2. Land cruiser 70
Германы Desert-Tec компани нь Land Cruiser 70 загвар дээр Land Cruiser 78-ын дээд хэсгийг нэмэн хэмжээг томосгож үндсэн их бие дээр өөр гойд өөрчлөлт хийгээгүй юм. Интерьерийн хувьд тасалгаанд жижиг буйдан байрлуулсан бөгөөд доор нь зөөврийн бие засах суултуур, зуух, угаалтуур, хөргөгч болон аялагчдад хэрэгцээтэй зүйлсийг суурилуулжээ.
3. Land cruiser 200 South Africa.
Бидний хамгийн сайн мэдэх загваруудын нэг Land Cruiser 200-г ч мөн адил аяллын зориулалтаар тоноглох боломжтой. AC Motorhomes компани энэхүү загварыг тоноглосон ба дотоод зохион байгуулалтыг тун энгийн байдлаар шийдсэн байна. Кабинд ор суурилуулж өгсөн бөгөөд хажууд нь гал тогоо, 90литрийн хөргүүр, усанд орох боломжтой шүршүүрийн жижиг өрөө мөн бие засах суултуурыг суурилуулжээ.Үүнээс гадна 120 литрийн усны танктай ба хиймэл дагуулын тавган антентай зурагттай учир хаа ч явсан хүссэн сувгаа үзэх боломжийг олгосон байна.
4. Land Cruiser black 200 6WD
Австралийн Expedition Vehicles компани ч мөн адил Land Cruiser 200-г тоноглосон ба арын хэсгийг тэнхлэгийг сунгасан байна. Австралид аялахад машины шатахууны багтаамжийн хэмжээ ихээхэн чухал байдаг бөгөөд уг машинд 250 литрийн банк суулгаж өгчээ. 7 метрийн урттай уг машинд 2 давхар кабин нэмж олон тасалгаануудыг бүрдүүлсэн нь олон гишүүнтэй гэр бүлд тохиромжтой болгосон аж. Үүгээр үл барам арын тасалгааны хэсэг дээр майхан суурилуулж өгчээ.