Super73 компани удаан хугацаанд хүлээлт үүсгэсний эцэст, анхны цахилгаан мотоциклоо танилцууллаа.

Hollywood-ийн алдартнуудын дунд хэдий нь алдартай болоод байгаа Super73 компани удаан хугацаанд хүлээлт үүсгэсний эцэст, анхны цахилгаан мотоциклоо танилцууллаа. Мөн цахилгаан мотоциклынхоо хажуугаар хүүхдүүдэд зориулсан цахилгаан дугуйн шинэхэн загваруудаа танилцуулжээ. Гэвч эхний байдлаар зөвхөн загвар нь танилцуулагдаад байгаа юм. Super73 C1X цахилгаан мотоциклын хувьд 38см хэмжээт дугуйтай 78см урт суудалтай байх ба тэнхлэг хоорондын зай 130см орчим байхаар танилцуулагджээ. 120 км хүртэл хурдлах чадвартай уг мотоциклийн хүчин чадал цахилгаан мотоциклуудтай харицуулахад тун өндөр үзүүлэлт юм. 2023 оноос үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа энэхүү цахилгаан мотоциклийн үнийг одоогоор эцэслэн тогтоох боломжгүй байгаа бөгөөд 73 доллар төлөөд урьдчилсан байдлаар захиалга өгөх боломжтой юм байна.Батарегаа 1 цагийн дотор 80% хүртэл цэнэглэх боломжтой ба ба 4 цагийн хугацаанд бүрэн цэнэглэгдэх боломжтой ажээ.

Өмнөх
Wireless-аар цэнэглэх боломжто...
Дараах
Аялагчдад зориулсан, амьдрахад...