Wireless-аар цэнэглэх боломжтой Хятадын хамгийн үнэтэй цахилгаан машин Hongqi E-HS9

Wireless-аар цэнэглэх боломжтой Хятадын хамгийн үнэтэй цахилгаан машин Hongqi E-HS9
Хятадын Honqi тансаг автомашин үйлдвэрлэгч брэндийг автомашин сонирхогчид эртнээс мэдэх билээ. Уг үйлдвэр нь Хятадын намын тэргүүнүүдэд зориулан гоёмсог загварын үйлдвэрлэдэг байсан бөгөөд саяхнаас олон улсад автомашинаа худалдаанд гаргаж эхэлсэн билээ. Hongqi E-HS9 нь олон гайхалтай үзүүлэлтүүдийг өөртөө шингээсэн загвар болсон бөгөөд Bentley Bentayga-тай тэнцэх асар том цахилгаан кроссовер юм. Цахилгаан мотор нь 551 морины хүчин чадалтай ба 120кВт цагийн хүчин чадалтай баттерэйтэй. Нэг цэнэглэлтээрээ 510км туулах чадамжтай машин юм.Уг машин нь утасгүй цэнэглэх технологи буюу вайрласаар цэнэглэх боломжтой нь тун шинэлэг дэвшилтэд болж чадсан байна. Зах зээлд худалдаанд гарч байгаа үнийн хувьд тоноглол өнгөний сонголтоосоо хамааран 80.000-110.000 доллароор худалдаалагдаж байгаа аж.
Өмнөх
Дэлхийн хамгийн жижиг тээврийн...
Дараах
Super73 компани удаан хугацаан...