Дэлхийн хамгийн жижиг тээврийн хэрэгсэл.

Peel P50 нь 1962-1965 онуудад үйлдвэрлэгдэж байгаад 2011 оноос дахин шинэчлэгдэн үйлдвэрлэгдэж байгаа гурван дугуйт микро машин юм. Уг машин нь 2010 онд Гиннесийн амжилтын номд хамгийн жижиг автомашинаар бүртгэгдсэн юм. Нэг талдаа л хаалгатай энэхүү машин нь 134см урттай, 100см өндөртэй, 98см өргөнтэй ба ердөө 56гк жинтэй маш авсаархан. Хөдөлгүүрийн анхны загвар нь DKW үйлдвэрийн 1 цилиндртэй 50сс мотортой ба ойролцоогоор 60км/ц хүртэл хурдлах чадамжтай юм. 3 шатлалт хурдны хайрцагтай ба  ирчак нь үрүүлийн доод хэсэгт байрладаг. 1963 онд худалдаанд гарахдаа 199фунт стэрлингээр худалдаалагдаж байсан ба 2011 оноос хойш үйлдвэрлэгдсэн загвар нь 14.000 фунт стэрлингээс эхлэн худалдаалагдаж байгаа аж. Анхны удаа 50 ширхэг үйлдвэрлэгдсэн уг машины 27 нь одоо болтол байдаг ба 2016 оны Sotheby-ын дуудлага худалдаагаар 176.000 доллар хүрч хамгийн үнэтэй зарагдсан тохиолдол нь болсон байна. 
Өмнөх
Дэлхийн хамгийн том таван тээв...
Дараах
Wireless-аар цэнэглэх боломжто...