Bagger 288 нь 1978 онд үйлдвэрлэгдсэн 94,79 метр өндөр, 220 метр урт, 96 метр өндөр, 13,500 тонн жинтэй гинжит экскаватор юм. Хэмжээгээрээ дэлхийн хамгийн том хуурай замын тээврийн хэрэгсэл болох НАСА-гын гинжит тээвэрлэгчээс том боловч уг экскаватор өөрөөсөө эрчим хүч гаргадаггүй тул НАСА-гын Hans and Franz-гын дараа нэрлэгджээ. Энэхүү аварга машиныг Германы Hambach уурхайд ашигладаг бөгөөд өдөрт 240,000 тонн нүүрс ухах хүчин чадалтай.
3. Caterpillar 797B
797B бол Caterpillar-ын 797 загварын механик хөдөлгүүртэй ачааны машинуудын хоёр дахь үеийн загвар бөгөөд уул уурхай, хүнд даацын барилгын ажилд тусгайлан үйлдвэрлэсэн аварга том машин юм. Энэ загвар нь 345 тонны даацтай бөгөөд 5300 кг жинтэй 6 ширхэг Michelin 59/80R63 XDR радиал дугуйтай. Дугуйн диаметр нь 4.03 метр, өргөн нь 1.50 метр бөгөөд хоёр жижиг машин үйлдвэрлэхэд хүрэлцэхүйц 890 кг ган, 600 гаруй машины дугуй үйлдвэрлэхэд хүрэлцэхүйц 3850 кг резинээр бүтдэг байна.
4. BelAZ 75710
Энэхүү асар том ачааны машины урт нь 20 гаруй метр бөгөөд хоёр давхар автобусны урттай тэнцүү буюу 8 метр өндөр, 10 метрийн өргөнтэй. Оросын уул уурхайн компанид зориулан бүтээсэн БелАЗ 75710 нь 360 тонн жинтэй бөгөөд энэ нь Airbus A380 зорчигч тээврийн онгоцноос илүү хүнд. 450 тонны даацтай ба хөдөлгүүрийн хувьд DD16V4000 загварын хөдөлгүүртэй.
5. Dodge Power Wagon
Энэхүү аварга том пикап машин нь 1950-иад оны Dodge Power Wagon-ын супер том хэмжээтэй болгон бүтээсэн хуулбар юм. Анхны Dodge-оос 64 дахин том энэхүү аварга том машин нь 50 гаруй тонн жинтэй бөгөөд дотор нь бүхэл бүтэн орон сууц багтаасан онцлог машин ажээ. Чинээлэг Шейх Хамадын захиалгаар хийсэн ачааны машины дотоод засал нь агааржуулалттай дөрвөн унтлагын өрөө, зочны өрөө, угаалгын өрөөтэй. Энэхүү аймшигт машин нь урьд өмнө үйлдвэрлэгдсэн хамгийн том пикап машин цолыг эзэмшдэг гайхалтай машин юм байна.