Volkswagen ID Buzz бүрэн цахилгаан машины Европ зах зээлд зориулан гаргасан эхний хувилбар танилцуулагдлаа.

Өнгөрөгч өдөр буюу 3 сарын 9-ны өдөр Volkswagen шинэ загварын ID. Buzz гэх бүрэн цахилгаан автомашинаа танилцуулжээ. Уг машин нь 1960 70 оны загвар болох  Volkswagen Microbus-ын 30 жилийн дараа шинэчлэгдэн гарч байгаа загвар юм. Volkswagen Microbus машин нь эрх чөлөө, адал явдалт амьдралын хэв маягийг илэрхийлсэн 1960, 70-аад оны соёлын бэлгэ тэмдэг болсон алдартай автомашин юм. Өчигдөр олон нийтэд танилцуулагдсан энэхүү хувилбар нь одоогоор зөвхөн Европын зах зээлд зориулан гаргасан хувилбар юм. Volkswagen компани нь Америкийн зах зээлд зориулан гаргах хувилбараа 2023 онд олон нийтэд зарлахаар төлөвлөж байгаа ба 2024 онд худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж. Батарейны хувьд 82 кВт.ц хүчин чадалтай ба 201 морины хүчин чадалтай тэнцэхүйц хүч гаргах цахилгаан мотортой юм. Энэхүү даруухан хөдөлгүүртэй ID.Buzz нь 145км/ц хүртэл хурдлах чадвартай. ID.Buzz-ын доторх дизайны хувьд маш зайтай тав тухтай харагдаж байгаа юм. Европын зах зээлд гаргах хувилбарын хувьд тэнхлэг богино хийгдэх ба ард зорчигчийн суудал 2 суудалтай байх юм. Жолооч, жолоочийн хажуу зорчигчийн суудал ялимгүй өндөр ба зайны хувьд илүү уужуу юм. Арын зорчигчийн суудал илүү тав тухыг хангасан ба урагшаа хойшоо хөдөлгөж түшлэгийг хангалттай тухтай хэмжээнд унагаах боломжтой болгожээ. Америкийн зах зээлд зориулан гаргах хувилбар нь тэнхлэгийн хувьд арай урт болох арын эгнээний суудал 3 залгаа суудалтайгаар хийгдэх ажээ. Салоны хувьд 12 инчийн мэдрэгчтэй дэлгэц салоны гол хэсэгт суурилуулсан ба жижиг дэлгэц жолооxын хянах хэсэг дээр байрлаж хурдны заалт, батарейны цэнэг, газрын зураг мөн бусад үзүүлэлтүүдийг харуулах юм.  170-kW-ын эрчим хүчээр 30 минутанд 80% хүртэл цэнэглэх боломжтой юм. Бүрэн цэнэглэлтээрээ 400 орчим км туулах боломжтой гэж үзэж байгаа боловч хараахан нотлогдоогүй байгаа үзүүлэлт юм. Үнийн хувьд 45000$-60000$-ын хооронд худалдаалагдах төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Өмнөх
ЭМЭГТЭЙЧҮҮД унахад хамгийн тох...
Дараах
Дэлхийн хамгийн том таван тээв...