ЭМЭГТЭЙЧҮҮД унахад хамгийн тохиромжтой 10 машин

The Fiat 500 

Fiat 500 бол эмэгтэй жолооч нарын хамгийн дуртай машинуудын нэг яах аргагүй мөн. Хот дотор унахад тохиромжтой авсаархан машин бөгөөд бусад автомашины загвараас ялгарах онцлог дизайнтай. Авсаархан хэмжээнээс хамаараад зогсоолд байрлуулах, маневарлах чадвар сайтай зэрэг нь түүнийг хотын хувьд хамгийн тохиромжтой машин болгодог байна.  Уг цахилгаан машин нь зах зээлд 14000 доллароор худалдаалагддаг ажээ. 

2,Volvo XC90

Маш гоёмсог, технологийн хувьд дэвшилтэт Volvo XC90 нь дунд оврын тансаг зэрэглэлийн кроссоверуудын нэг юм. Жолоочийн туслах технологи нь хурдаа тохируулан урд яваа машинтай аюулгүй зай барихаас гадна жолоодлогын нарийн тохируулга хийх замаар эгнээгээ барихад тань тусална. Дэлхийд анхдагч болж чадсан агаарын чанарын системийн дэвшилтэт агаар цэвэрлэгч нь бүхээгт PM 2.5 төрлийн аюултай тоосонцор орохоос 95 хүртэлх хувийг сэргийлдэг байна. Энэ нь танд болон таны зорчигчдод гаднах нөхцөл байдлаас үл хамааран илүү сайн, эрүүл агаарын чанарыг мэдрэхэд тусална. Энэ бол эмэгтэй жолооч нарын, ялангуяа гэр бүлтэй жолооч нарын хамгийн их сонгодог машинуудын нэг юм. Энэхүү машин нь зах зээлд 51000-65000 доллароор худалдаалагддаг юм. 

Toyota Yaris

Европ дахь Toyota Aygo буюу түүний АНУ-д зориулсан хувилбар болох Yaris бол хамгийн авсаархан Hatchback буюу бөгсгүй машинуудын нэг юм. Эдгээр төрлийн машинууд нь их биеийг арын суудалтай хослуулсан байдаг ба том биш ч тав тухыг алдагдуулахгүйгээр шаардлагатай зай талбайг бүрэн хангасан машин юм. Хотод хамгийн тохиромжтой машин бөгөөд Yaris нь 5.2 метрт эргэлт хийх чадвартай.

4.  Volkswagen Beetle

VW энэ машиныг 2012 онд Beetle-ийн хоёр дахь хувилбар болгон гаргасан бөгөөд зургаа дахь үеийн Volks Wagen-ий Golf машинтай ижил суурин дээр бүтээжээ. Загварын хувьд дугуй хэлбэрийн дээвэртэй хийгдсэн ба үзэгдэх орчин цэлгэр, чөлөөтэй харагддаг давуу талтай. Beetle нь бусад VW загвартай адилгүй ба Энэ бол илүү ухаалаг, гэр бүлд ээлтэй загварын машин юм. Хөдөлгүүрийн хувьд  1.2 литрийн ба 1.4 литрийн бензин хөдөлгүүртэйгээс гадна 2 литрийн хоёр дизель хөдөлгүүрээс сонгох боломжтой байдаг.

5.  Porsche Cayenne

2021 оны Porsche Cayenne нь хийцээрээ жийп боловч  спорт төрлийн машин юм. Уг машин нь Editors' Choice шагналыг хүртсэн ба Cayenne-ийн төрөлхийн хөнгөн атлетик, гайхалтай жолоодлогын шинж чанарууд нь энэхүү машиныг гайхалтай болгодог. Porsche брэндийн Cayenne нь жолоочид аюулгүй байдал, тав тухыг өгөх болно.

6.  Nissan Micra

Олон жилийн турш Ниссан хямд бөгөөд жолоодоход хялбар машинуудыг хэдэн мянгаар нь зарж чадсан түүхтэй. Micra дөрөв дэх үеын загвар нь дотоод салон нь тав тухтай хийгээд чамин болсон нь уг жагсаалтад ороход нөлөөлжээ. 2019 онд шинэчлэгдсэн бөгөөд 1.0 литрийн бензин эсвэл 1.5 литрийн дизель хөдөлгүүрээс сонголтоо хийх боломжтой. 

7. Smart ForTwo 

Шинэ Smart ForTwo бол эмэгтэй хүн бүрийн авахыг хүсдэг авсаархан машин юм. Түүний өвөрмөц, авсаархан дизайн нь хөл хөдөлгөөн ихтэй ялангуяа түгжрэл ихтэй том хотуудад тун тохиромжтой. Гэвч сул тал нь машин гурваас дээш гишүүнтэй гэр бүлүүдийн сонголтод нийцэхгүй. Зогсоолын хувьд бага зай эзэлдэг учир хаана ч хялбархан байрлуулах давуу талтай.

8.  Ford Focus

SUV загварын машины борлуулалт Их Британид бүх автомашины гуравны нэгээс илүү хувийг эзэлдэг. Гэсэн хэдий ч Ford Focus гэх мэт hatchback буюу бөгсгүй машинууд ч борлуулалтаараа тэргүүлдэг байна. Форд уг загварын өмнөх хувилбаруудын дутагдалтай талуудыг сайжруулахаар ажилласан ба дотоод засал, арын хөлийн зай, ачааны зай, хянах гэх мэт үзүүлэлтүүд  дээр түлхүү анхаарч энэхүү машиныг гаргасан нь Focus юм. Focus-ийн өрсөлдөгчдийн дунд тэргүүлэх байр суурь эзэлдэг машин бол Volkswagen Golf ба үнийн хувьд ч ойролцоо худалдалдаалагддаг байна. 

9.  Mazda 3

2021 оны Mazda 3 бол хамгийн зугаатай жижиг седануудын нэг юм. Мазда шинэ турбо хөдөлгүүртэй дөрвөн цилиндртэй хөдөлгүүртэйгээр танилцуулсан нь уг машиныг илүү өрсөлдөхүйц болгожээ. Хөдөлгүүрийн хувьд 227-250 морины хүчтэй ба бүх дугуй хөтлөгчтэй юм. Хэрэв илүү хурдтай Mazda 3 авахыг хүсч байвал турбо хөдөлгүүртэй загвар нь эргэлзээгүй зөв сонголт юм. Дур булаам эмэгтэй жолооч нарт зориулан бүтээгдсэн гэмээр уг машин нь хот дотор унахад хэмнэлттэй мөн тохь тухтай ч хол замд ч мөн адил тав тухтай машин юм.

10.Honda CR-V

2021 оны Honda CR-V бол жижиг төрлийн жийп юм. Honda CR-V нь цэлгэр зохион байгуулалт бүхий тохь тухтай интериортой бөгөөд мөн ачаа тээшний зай ихтэй машин юм. Мөн жолоодоход хялбар бөгөөд бүх дугуйгаар хөтлөх боломжтой. Honda CR-V бол гэр бүл эсвэл олон найз нөхөдтэй эмэгтэй жолооч нарын хувьд дуртай жийп машинуудын нэг юм. Урт замын аялал, хот доторх хөдөлгөөнд гээд аль зам дээр ч тохиромжтой энэ машин нь тав тухыг дээд зэргээр хангадаг. 
Өмнөх
Дуудлага худалдааны үеэр зараг...
Дараах
Volkswagen ID Buzz бүрэн цахил...