Дуудлага худалдааны үеэр зарагдсан хамгийн үнэтэй 10 машин. (Цуврал 2)

5. Ferrari 290MM
Энэхүү Ferrari нь 290MM-ын өөр нэг уралдааны загвар юм. 1956 оны Mille Migli-ны уралдаанд дэлхийн алдарт уралдаанч Juan Manuel Fangio-д зориулан бүтээсэн машин юм. 2015онд дуудлага худалдаанд орж байсан ба тухайн үед 28’050’000 доллароор RM Sotheby дуудлага худалдааны компанийн хамгийн үнэтэй зарагдсан машин болж байжээ.



4.Mercedes-Benz W196
Энэхүү Mercedes Benz-ыг F1-ийн 5 удаагийн гранд При шагналт домогт уралдаанч Juan Manuel Fangio жолоодож байсан нь илүү үнэд хүргэжээ. Хөдөлгүүрийн хувьд 290 морины хүчтэй ба Good Wood of Speed-ын дуудлага худалдааны үеэр 29’600’000 доллароор худалджээ.
3. Ferrari 335 sport Scaglietti 
Ferrari 335 спорт машин нь энэхүү жагсаалтад орохоос аргагүй нэр хүндтэй машин юм. Sebring-ын 12 цагийн уралдаан, Mille Miglia мөн Le mans-ын уралдаануудыг амжилттай дуусгаж байсан юм. Хөдөлгүүрийн хувьд V12 хөдөлгүүртэй ба 400 морины хүчин чадалтай юм. 2016 оны Artcurial-ын дуудлага худалдаагаар 35’700’000 доллароор худалдагджээ.

2. Ferrari 250 GTO
Ferrari 250 GTO Berlinetta нь   2014 оны дуудлага худалдааны хамгийн үнэтэй машин болж байсан ба уг рекордыг 4 жил эзэмшжээ. 1962 онд үйлдвэрлэгдсэн уг машин нь 1963 оны F1 World GT уралдаанд түрүүлж байсан машин юм. Зөвхөн 39 ширхэг 250 GTO үйлдвэрлэгдсэн ба энэ дундаа 1962-1963 оны загварууд нь сайн хадгалагдаж үлдсэн загвар юм. 2014 оны The Quail-ийн дуудлага худалдаагаар 38’115’000 доллароор худалдагдаж уг жагсаалтын 2 т бичигджээ.
1. Ferrari 250 GTO 
Энэ Ferrari нь 250 GTO-ын өөр нэг машин бөгөөд 2018 оны RM Sotheby-ын дуудлага худалдаагаар 48’050’000 доллар хүрч дэлхийн хамгийн үнэтэй машин болж дуудлага худалдааны рекорд тогтоожээ. V12 хөдөлгүүртэй ба 5 шатлалт хурдны хайрцагтай юм. 5.4 секундэд 0-100 километрийн хурдыг авах ба 100 километр хурдыг 34 метрт тоормослон зогсох боломжтой машин юм.
Өмнөх
Дуудлага худалдааны үеэр зараг...
Дараах
ЭМЭГТЭЙЧҮҮД унахад хамгийн тох...