10. Duesenberg SSJ
Уг машин нь 1935 онд үйлдвэрлэгдсэн Америкийн алдартай сонгодог загварын машинуудын нэг юм. Хөдөлгүүрийн хувьд 400 морины хүчин чадалтай машин юм. Анхны эзэмшигч нь Америкийн кино од Gary Cooper ба 5000$-р худалдан авч байжээ. Жил бүр зохион байгуулагддаг Pebble Beach-ын 2018 оны дуудлага худалдааны үеэр 22’000’000 доллароор худалдаалагдаж жагсаалтын 10т бичигджээ.
9.Ferrari 290MM
Ferrari 290MM нь 1956 оны спорт машины дэлхийн аварга шалгаруулах уралдаанд оролцоход зориулан тоноглосон уралдааны машин юм. Хөдөлгүүрийн хувьд V12 ба 320 морины хүчин чадалтай юм. Жил бүр зохион байгуулагддаг RM Sotheby-гийн 2018ны дуудлага худалдаагаар 22’005’000 доллароор худалдаалдагдсанаар жагсаалтын 9 бичигджээ.
You sent
8. Aston Martin DBR1
Их Британийн түүхэнд дуудлага худалдаагаар хамгийн үнэтэй зарагдсан машинуудын нэг юм. 1956 онд үйлдвэрлэгдсэн уг машин нь 1956 онд дэлхийн аваргын анхны уралдаандаа оролцсон ба 1959 оны Францын Ле Мансын автомашины уралдаанд түрүүлж байсан онцлогтой машин юм. 2017 оны RM SOTHEBY-ын дуудлага худалдаанд 22’550’000 доллароор худалдагдан жагсаалтын 8т бичигджээ.
7.Ferrari 275 GTB/C Speciale by Scaglietti
1964 онд үйлдвэрлэгдсэн энэхүү машин нь нийт 330 ширхэг үйлдвэрлэгдсэн ба 1965, 1966, 1967 онд үйлдвэрлэгдсэн загваруудаасаа 275 TB/C модель нь илүү ховор загвар юм. Хөдөлгүүрийн хувьд V12 хөдөлгүүртэй ба 320 морины хүчин чадалтай юм. 2014 оны RM Sotheby-ын дуудлага худалдаагаар 26’400’000доллараар худалдаалагдаж жагсаалтын 7д багтжээ.
You sent
6.Ferrari 275 GTB/4*S NART Spider
Энэ төрлийн модель нь тун ховор загварын модель ба дэлхий дээр 10 ширхэг үйлдвэрдэгсэн машин юм. V12 хөдөлгүүртэй уг машин нь 310 морины хүчин чадалтай ба Steven McQueen-ы The Thomas Crown Affair киноны зураг авалтад оролцсон алдартай машин юм. 2013 оны RM Sotheby-ын дуудлага худалдаагаар 27’500’000 доллароор худалдаалагдсанаар жагсаалтын 6т бичигджээ.