Өчигдөр буюу 2 сарын 28ны өдөр Шведийн, Женев хотод Оны онцлох машин шалгаруулах олон улсын авто шоу болж өндөрлөлөө. Энэхүү шагнал гардуулах ёслол 2003 оноос зохион байгуулагдаж байгаа бөгөөд 24 улсын нийт 82 авто машины сэтгүүлчдийн шүүлтээр шалгаруулдаг байна. Харин энэ жилийн арга хэмжээнд геополитикийн шалтгаанаар Оросын Холбооны улсын төлөөллийг оролцуулаагүй бөгөөд 23 улсын 61 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдсан бөгөөд энэ оны тэргүүлэх авто машинаар Kia EV6 шалгарч удаах байруудад
Renault Megane E-Tech Electric, Hyundai Ioniq 5, Peugeot 308, Skoda Enyaq iV, Ford Mustang Mach-E, Cupra Born гэсэн машинууд удаалжээ.
Kia моторcын EV6 машин нь 100% цахилгаан машин ба 1 цэцэглэлтээрээ 500км туулах чадвартай, 18минутын хурдан цэнэглэлтээрээ 350км туулах чадамжтай гэх зэрэг онцлох үзүүлэлтүүдээрээ тэргүүлж чадсан байна. Мөн тус машин энэхүү үзүүлэлтээрээ Геннисийн номонд хамгийн хурдан цэнэглэгддэг цахилгаан машины амжилтыг эзэмшлээ. Энэхүү машин 0-100км хурдыг 4.6секундэд авдаг ба энэ нь Porshce Cayenne Coupe-с хурдан үзүүлэлт юм. Үнийн хувьд 41000$-55900$ ба Light (RWD), Wind (RWD), Wind (e-AWD), GT-Line (RWD), GT-Line (e-AWD) гэсэн сонголтуудтайгаар худалдаалагдаж байгаа аж.