Дэлхийн хэд хэдэн автомашины компаниуд геополитикийн эрсдэлийн улмаас Оросын дилерүүдэд автомашин нийлүүлэхээ зогсоохоор төлөвлөж байна. Түүнчлэн рублийн ханш унаснаар одоогийн үнээр борлуулалт хийхэд ашиггүй болоход хүрсэн байна. Мөн Оросод автомашины зээлийн үнэ 17% болтлоо өссөн нь машин тээвэрлэхийг зогсоох томоохон үндэслэл болж байна.
Салбарын төлөөлөгчдийн үзэж байгаагаар улс орны болон дэлхийн геополитикийн нөхцөл байдал сайжрах хүртэл хэд хэдэн автомашины компаниуд зарим захиалгаа албан бусаар зогсоох эсвэл бүр Орост зарахаа албан бусаар зогсоох шаардлагатай болжээ. Албан ёсоор ихэнх дилерүүд нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар тайлбар өгөхөөс татгалзаж, нөхцөл байдал тодорхой болохыг хүлээж байна. Харин одоогоор орж ирсэн байгаа машинууддаа үнэ нэмэлгүй хуучин үнээр нь худалдаалж байна.
Мөн ийм нөхцөлд ОХУ-тай болзошгүй хориг арга хэмжээнээс айхгүйгээр хамтран ажиллах боломжтой Хятадын автомашин үйлдвэрлэгч компаниудад талд давуу тал болно гэж салбарын мэргэжилтнүүд үзсэн бөгөөд хөрш зэргэлдээх улс болох Манай улсаар дамжуулан машин авах боломжтой байж болох тухай зарим хэвлэлд бичсэн байна.