Хоёр хоногийн өмнө буюу 2-р сарын 14-нд KTM 1290 Super Duke R Evo-ийн тоноглосон хувилбар болох Brabus 1300 R мотоцикл Magma Red, Signature Black гэсэн хоёр өнгөний сонголттой хоёулангаас нь зөвхөн 77 ширхэг буюу нийтдээ 154 ширхэг үйлдвэрлэх ба урьдчилсан захиалга нээгдэхэд ердөө 2 минут хүрэхгүй хугацаанд 154 захиалга орж ирэн баталгаажсан байна. Харин захиалгаа баталгаажуулж амжаагүй хүмүүст энэхүү Brabus 1300 R мотоциклыг авах боломж тун бага байгаа бөгөөд зөвхөн захиалагчдийн аль нэг нь захиалгаа цуцалсан тохиолдолд KTM-ийн вэбсайт дахь захиалгын хүлээлгийн жагсаалтны хамгийн эхний хүсэлтийг баталгаажуулна гэжээ.
Энэхүү мотоциклыг KTM 1290 Super Duke R Evo дээр суурилж тоноглосон ба хийсэн өөрчлөлтүүд нь Brabus-ийн машинд хийдэг тоноглолуудаас ч дутхааргүй харагдана. Бараг бүх гаднах эд ангиудыг сольж өөрчилсөн. Тодруулбал, 1300 R дугуй хэлбэрийн LED их гэрэл, 2 хажуугийн хамгаалалтын дизайныг дахин шинэчилж өгөөд зогсохгүй карбон файбер материалаар хийж өгсөн, богино рультэй ба руль нь доор байрласан, нарийхан дээш өргөгдсөн хэлбэрийн бөгстэй. Monoblock Z есөн салаа диск обудтай гэх мэт эдгээр тоноглолууд нь энэ мотоциклын чамин дүр төрхийг бүрэн төгөлдөржүүлж өгжээ.
Хурд хүчний үзүүлэлтийн хувьд 180 морины хүчтэй 1.3 литрийн V2 хөдөлгүүртэй, нийт 6 араатай, 140 Ньютон-метр маневрлах чадвартай, 100 км/цагийн хурдыг зөвхөн 3.2 секундэд авах чадвартай бөгөөд дээд хурд нь 270 км/цаг хүрдэг байна. Түүнчлэн баруун талдаа 2 сүрлэг бөгөөд загварлаг харагддаг янданг суурилуулж өгөөд зогсохгүй ABS болон Brembo тоормосоор тоноглож өгснийг өмнөх мэдээнд дурдсан билээ. Үнийн хувьд 51,500 евро буюу ойролцоогоор 168 сая төгрөгийн үнэтэйгээр зарагдаж байна.