Тансаг дотоод засал бүхий төгс аялалын фургон Camakuruma

Бид аялалын фургоны гол агуулга нь тохитой байдлаас өөр ойлголт байхгүй гэх төсөөллөөсөө салах цаг нь нэгэнт ирж ээ. Хэдийгээр өдийг хүртэл тохитой, хэр нь үзэмжтэй олон аялалын машин зохион бүтээгдсэн ч Camakuruma гэх нэртэй аялалын фургон энэ зах зээлд цоо шинэ эргэлтийг бий болгон тохитой байдлаас илүүтэй загвар, тохижилтыг чухалчлан бүтээгдсэн нь хэрэглэгчдийн сэтгэлийг татаад байна. 

Тав тухтай интерьерийг Ниппон дизайны төв зохион бүтээсэн бөгөөд энэ нь Камакурумаг гайхалтай үзэсгэлэнтэй байшин болгох бүхий л зүйлсийг хийсэн байна. Бүх зүйл цагаан, сэвсгэр, минималист хэв маягтай ч байшинд байж болох бүхий л зүйлсийг багтааж чадсан байна. Бүрэн хэмжээтэй буйдан нь хамгийн сайн чанарын матрастай бөгөөд биеийг дээд сэргээр амрааж чаддаг байна. Энэхүү машин өнгөрсөн 1 сард танилцуулагдсан бөгөөд одоогоор хэзээ худалдаанд гарах нь хараахан тодорхой болоогүй байна
Өмнөх
"BRABUS 1300 R" мото...
Дараах
Suzuki 4 жил хүлээлэлгэсний эц...