Оросын автошашин үйлдвэрлэгч “UAZ” санхүүгийн хүнд нөхцөлд байгаа ч 2022 2023 оны шинэ “Patriot” автомашинаа үйлдвэрлэнэ

ОХУ-ын автомашин үйлдвэрлэгч UAZ (УАЗ -Ульяновск автозавод) компани “UAZ Patriot”, “UAZ Hunter” буюу бид бүхний хэлж зансанаар UAZ 469 болон “UAZ Classic” буюу Пургон автомашинаас хойш олигтой автомашин гаргаагүй бөгөөд компаний санхүүгийн нөхцөл байдал сүүлийн хэдэн жилүүдэд хүндхэн байгаа билээ. Энэхүү тулгараад буй асуудлыг шийдвэрлэхээр саяхан болсон Орос, Хятадын удирдагчдын уулзалтын үеэр Chery болон UAZ хоёрын хамтын ажиллагааны талаар асуудал хөндөгдөж ярилцсан. Мөн UAZ нь Isuzu N-цуврал дээр суурилсан өөрийн ачааны машин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэж байсан. Түүнчлэн энэ оны эхээр UAZ-ыг KAMAZ-ын мэдэлд шилжүүлж жижиг дивиз болгож магадгүй гэсэн мэдээлэл гарч ирж байсан билээ.

Ойрын хугацаанд UAZ компани шинэ загварынхаа хөгжүүлэлтийг цааш үргэлжлүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт авах шаардлагатай болоод байна. Хүмүүсийн үзэж байгаагаар хэрвээ хөрөнгө оруулалт авбал одоо урдаа барьж байгаа ганц загвар болох Patriot-ийн шинэ загварт ихэнх хувийг зарцуулах магадлал өндөр. Яагаад гэвэл Patriot нь UAZ-ын борлуулалтын ихэнх хувийг эзэлдэг. 

Оросын дизайнерын гаргасан 2-р үеийн UAZ Patriot 2022-2023 хэрхэн харагдах таамаг зургийг дээр харуулсан болно. 

Үзүүлэлт

  • Хөдөлгүүр: 2.2 литрийн турбодизель эсвэл 3.0 литрийн турбодизель

  • Морины хүч: 190

  • Хроб: 5 араатай механик, 6 араатай автомат

  • Хөтлөгч: Мосттой

Дээрх үзүүлэлтүүдийг автомашины экспертүүд гаргасан ба UAZ-с хийсэн албан ёсны мэдээлэл биш гэдгийг хэд хэдэн сурвалжууд онцолж хэлсэн байна.

Эх сурвалж: naavtotrasse.ru

Өмнөх
2022 оны шинэ "Lexus GX 4...
Дараах
2022 оны Фургон буюу УАЗ-452-и...