2022 оны шинэ "Lexus GX 460"-тай танилц

2022 оны Lexus GX 460 автомаши нь бензин их иддэг, дотор салоны зай муутай хэдий ч бартаат зам дээр Land Rover Discovery болон шинэ Land Rover Defender-yyc дутахааргүй хурдалдаг, хуучны энгийн дизайн нь хүмүүст таалагддаг учраас худалдаж авдаг нь нууц биш юм. 2021 оны загвараас хойш сүртэй том өөрчлөлт хийгдээгүй хэдий ч салоны голын дэлгэц, товчлууруудыг хэрэглэхэд илүү хялбар, ухаалаг болгож сайжруулсаны хажуугаар Apple Carplay, Android Auto функцыг суулгаж өгсөн. 2021 оны загвар нь 8 инчийн мэдрэгчтэй дэлгэцтэй байсан бол 2022 онд Toyota Tundra, Lexus NX шиг 10.3 инчийн мэдрэгчтэй дэлгэц суурилуулж өгжээ. Мөн бусад шинэ стандарт функцууд болоод буй GPS, өөрөө эвхэгдэж халдаг хажуугийн толь, зорчигчийн арын суудлын сануулагч систем, урд болон хойд мэдрэгч буюу зогсоолд тавихад туслах функцуудыг нэмж өгжээ.

Уг машины давуу талуудыг дурдвал: 

301 морины хүчтэй хүчирхэг хөдөлгүүртэй учраас том ачаа чирэхэд тохиромжтой, бартаат зам дээр түүртэхгүй явдаг, их биеийг нь үнэтэй материалаар хийсэн учраас маш бат бөх, орчин үеийн мэдээллэх системтэй, товчлууруудыг хэрэглэхэд энгийн хялбар, маневрлах чадвар сайтай.

Харин сул талуудыг дурдвал: 

Хурдаа авахдаа удаан, жийп машин гэхэд жижигхэн тээштэй, арын суудлуудад суухад зай багатай, бензин зарцуулалт их.

2022 Lexus GX 460 үзүүлэлт:

- Хөдөлгүүр: 4.6 литрийн V8 

- 301 морины хүчтэй, маневрлах чадвар нь 446 Ньютон-метр

- Хөтлөгч: Мосттой

- Дээд хурд: 177 км/цаг 

- 100 км/цагийн хурдыг 9.2 секундэд авна

- Суудлын тоо: 7

- Өөрийн жин: 2,326 кг

- 18-19 инчийн обудтай

- Банкны багтаамж: 87 литр

Үнийн хувьд тоноглолоосоо хамаараад 56,700-68,010 ам.доллар (163-195 сая төгрөг)-ийн үнэтэйгээр борлуулагдаж байна.

Өмнөх
Хятадын дуураймал “Humme...
Дараах
Оросын автошашин үйлдвэрлэгч &...